зүрх минь чи юунд тэмүүлнэ вэ???
1. Бали
Намайг  10 жилд байхад 25-р суваг телевизээр "Балид болсон явдал" гэдэг кино гарсан юм.  Мэдээж тэр кино хайрын тухай байсан л даа. Гэхдээ тэр одоо бол гол нь биш. хамгийн гол нь тэр киноны үйл явдал бали арал дээр болдог. Тэр киног үзсэнээс хойш тийшээ явахыг ямар их хүсэж байгаа гээч...
За тэгэхээр Балид өнгөрүүлэх нэг өдөр юу хийх вэ???
Амтат сайхан зүүднээсээ сэрэнгүүтээ хөлгүй их далайг ширтэн хэвтэх сайхан даа...
Өглөөний цэвэр агаарт цэлмэг хөх тэнгэр, гүн цэнхэр далайг ширтэн өглөөний цайгаа уунгаа өдрийн хийх зүйлсээ бодно...
Амрангаа усанд сэлж,  дотно яриа өрнүүлэн коктэйл шимэн суух нь жаргалтайяа
<img height="26...
Мөрөөдөл
Би ном унших дуртай... Гэхдээ ихэнхидээ алдартай хүмүүсийн намтар, амжилтанд хүрэх арга зам, эсвэл адал явдалт зохиол уншдаг. Харин саяхан би "Нууц" гээд одоо хит болоод байгаа гэсэн тэр номыг уншлаа. Өмнө нь киног нь үзэж байсан ба тэрхэн үедээ аан нээрээ ийм байж бас болох л юм гэж бодсон бол сая номыг нь уншаад үнэхээр миний өнгөрсөн амьдралд маань энэ нууцад өгүүлсэнчилэн  хүсээд хүссэнийхээ хирээр авсан юм байгаа юм байна гэж бодсон чинь итгэх итгэл төрөөд явчихсан.
Үнэхээр итгээд хүсээд тэрнийхээ дагуу аливаа зүйлийг эрч хүчтэйгээр хийвэл тэр хүсэл нь биелдэг гэдэгт итгэж байгаа болохоор одооноос мөрөөдөл ч гэх үү хүсэл ч гэх үү ямар ч байсан энэ амьдралдаа хийхийг хүссэн, үзэхийг хүссэн, мэдрэхийг хүссэн зүйлсээ энэ блогтоо бичиж байхаар шийдлээ.
Хүсэл , мөрөөдөл биелэнэ гэдэгт итгэж байгаа болохоор биелэнэ байх аа... тийм ээ... блогхон минь...
Чинбаа ах үнэн мундаг юмаа...
Намайг 6-7р ангид байхад Цэнхэр  дэлгэц гээд шинэ жилийн хөтөлбөр гардаг байсан юм. Тэгэхэд энэ Чинбаа ах  Сарнайтайгаа ороод л жүжиглээд л нээх гоё хосын дууд дуулна. Тэр үеэс л  Эмоушн гэдэг хамтлаг болон Чинбаа гэдэг ах миний хараанд өртөөд дууг нь  чухам л сонсдог байж билээ. Хаана л хайрын, хосын нэвтрүүлэг гарна  нөгөө л Чинбаа, Сарнай 2 нь орно тэрийг нь би заавал үзнэ.... Үнэндээ  тэр Эмоушн хамтлагаас илүү Чинбаа ах л нэг л гоё харагдаад л... ийм найз  бандитай болвол гоё доо ухааны юм бодоод л...ккк   Тэгж боддог байсан  болоод ч тэр үү  тэр үед манай дээд ангид Чинбаатай төстэй нэг ах байдаг  байсан. Тэрийг би их харна аа... Хажуушаар зөрөөд өнгөрөхөөр гөлрөөд л  зогсоно шүү дээ. Даанч надаас үүдэлтэй нэг зодооноос болоод тэр ах надад  аймар дургүй байсаар байгаад сургуулиа төгссөн гэж  байгаа... / их л  цэмцгэр, ...
Х. Баярмаа : Ганцаардал
Амирлин хүрэн зүрхэнд минь цэврүү үсэртэл холгоно
Амьд тойрох хүмүүсээс сансрын зайд төөрүүлж
Арван дусал нулимсыг минь бөмбөрүүлж байж л холдоно
Зөнгөөр гуниглан суухад ганцаардал ирж ятгана
Зөөлөн хүрэн элгэнд минь бэтгэ ургатал ханьсана
Зөгнөл итгэлийн жаргалыг далайн шуурганд хийсгэж
Зөрүүд гомдомхой аашыг минь хөдөлгөж байж л амрана .
Эмүжин : Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Алдвал  ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин  тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа  нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас  уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа  бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо  энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг  байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны  төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн  хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний  өмнө, би буруутай
Эмүжин : Дурласан шиг дурлах сайхан
Дурласан  шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зүүдээ манан хөвөрсөөр
Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан
Нямхүүгийн Нарангэрэл : Тийн мэдрэхүйн гуниг номд орсон
Хэн  дүүргэх бол
Хэн?
Хэн намайг дүүргэх бол
Хэн?
Хэн миний юм бүхнийг дүүргэх бол
Хэн?
Хэн миний нүдийг дүүртэл
Инээмсэглэх бол
Хэн?
Хэн миний зүрхийг дүүртэл
Хайрлах бол
Хэн?
Хэн миний амьдралыг дүүртэл
Байх бол
Хэн?
Хэн намайг дүүртэл
Хэн намайг дуустал
Хэн миний сүүлчийн инээсмэглэлийг,
Бас нулимсыг
Амьсгалыг
Үзэх бол
Хэн?
Хэн
Хэн...
Н.Оюун-Эрлэнэ : Хийсэж яваа цэцэгсийг чамтай цуг үлдээчихээд...
Инээд хөөр  баяр гунигаан хуваалцаж
Итгэж дастал минь чи намайг аргадчихаад
Ялгуухан гунигт ая сэтгэлд минь хөглөж орхиод
Яаран яаран чи минь  хааш одов оо
Бодол сэтгэлийг минь элэгдтэл эргүүлж уншичихаад
Борхон зүрхийг минь хааш нь хулгайлаад одов оо
Балын амттай  цэцэгхэн насанд минь дурлачихаад
Башрын хайраар намайг хайрласан нь  тэр үү
Итгэж, хайрласан сэтгэл дээр минь чи бүжчихээд
Ингээд л  яваад өгөх байсан юм гэж үү
Янаг үнсэлт, бүлээн уруулаан сэтгэлд  минь уяж орхичихоод
Яруухан эгшиг, ариухан аялгуу сэтгэлдээн хөглөн  одов уу
Үүрдийн үгтэй зуурдын хайрыг чинь чамтай цуг  үлдээчихээд
Үнэн гэж итгэсэн сэтгэлээн эвхээстэй нь би орхичихоод
Үрчийж одсон захиаг чинь дахин хэзээ ч дэлгэхгүйгээр
Үсэн буурал  болтол чамайг л би хайрлана
Хэлж амжаагүй үгсээ нулимстайгаан  цуг залгичиха...
Н.Оюун-Эрлэнэ : Чи ойрхон байгаасай
Миний  дэргэд чи ойрхон байгаасай
Мөрийг чинь түшээд асгартал уйлахсан
Мартаж чадахгүй суугаа гунигаа хуваалцан
Маргаашийн ургах нарныг  хүртэл цугтаа ярилцахсан
Хажууханд минь чи байгаасай
Халуун  үгс шивнэн үүр цайтал эрхлэхсэн
Хамгаас баяртай мөчөө хуваалцан
Хамтдаа өдрийг өнгөрөөхсөн
Надтай чи ойрхон байгаасай
Нартай наргүй цаг мөчүүдийг цугтаа хөврүүлж
Нулимстай нулимсгүй энэ  хорвоогийн
Нууцхан бүхнийг тайлахсан.
Мөнхсайхны хашгираан : Намар оройн бороо …
Намар  оройн бороо орж байна
Яг миний дурлал шиг
Навчис уйтайхан унаж байна
Яг миний гуниг шиг
Хураар дутсан байгалийн цангаа тайлагдаж
Хайраар дутсан миний сэтгэл
Харин бүүр ихээр жиндэж байна
Алиман сар тэнгэрт байгаа үгүй нь мэдэгдэхгүй
Амраг минь түүнтэй адил ирэх үгүй нь мэдэгдэхгүй
Дарсны амт гашуун үгүй нь мэдэгдэхгүй
Даарснаасаа болоод зүрх минь
Халамж хайрыг мэдрэхгүй нь ээ