Нэг хүн надад таалагддаг. Бусдаад илүү ихээр надад таалагдаад байгааг би хожуу ухаарсан тэнэг толгой... Бардам ам, шалдан гуя гэдгийн үлгэр л яг одоо над дээр ирээд байна. Өмнөх бичлэгт бичсэнчлэн хамгийн ихээр итгэж найдаж болох залуусын маань нэг... Хажууд нь байхад юу ч бодолгүй санаа амар байж болох тийм л залуу...
Гэхдээ тэр одоо найз охинтой... үерхэж эхлэхээс өмнө нь надад тэгж их таалагддаггүй байсан чинь найз охинтой болонгууд яасан ч бүү мэд тэрнээс өөр сайн хүн надад олдохгүй юм шиг санагдаад, харамлаад, хамт баймаар санагдаад, бодохгүй гэхээр бодогдоод хэцүү байна.... тийм байх...
бичлэг